Чингисийн талбайд болох цэнгүүнд ирэх иргэдийн автомашиныг талбайн ойролцоох зогсоолуудад үнэгүй байрлуулна

p18d0k41mfsi99oi3ra10q71o4m112 сарын 31-нд 22:00 цагаас “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн болно. Цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөж, он солигдох мөчийг нийслэлийн иргэд хамтдаа угтах юм. Энэ үеэр галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлан ажиллах бол нийслэлийн Замын цагдаагийн газраас цэнгүүнд ирэх иргэдийн автомашинуудыг байрлуулах талбайг зохицуулж,  зам чөлөөлөх, хөдөлгөөний нягтралыг сааруулах  ажлыг хариуцан ажиллана. Шинэ жилийн цэнгүүнд ирсэн иргэд автомашинаа Улсын драмын эрдмийн театрын урд талбай,  Спортын төв ордон болон Хангарьд ордны зогсоолд үнэ төлбөргүй тавих боломжтой юм.  Цэнгүүнд оролцсон  иргэдийг Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 том оврын автобусаар 00.30 цагаас эхлэн тээвэрлэнэ. Автобуснууд  Чингисийн талбайн баруун талд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолоос  иргэдэд үйлчлэх юм. Мөн талбайн 6 хэсэгт  иргэдэд халуун аарц, ундаагаар үйлчлэх цэгүүдийг ажиллуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.