Х.Нямбаатар: Нийслэлд хүлээлгэж өгсөн 9.8 тэрбумын тайз, техник хэрэгслээс 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө дутсан

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Орлогыг 2 их наяд 354.7 тэрбум төгрөг, зарлагыг 1 их наяд 915.4 тэрбум төгрөгөөр тооцож, улсын төсөвт 230.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

Ирэх жилийн төсвийн зарцуулалтад түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг цогц шинэчлэх, гэр хорооллыг орон сууцжуулах ажлуудыг гол цөм болголоо.

2017 онд БХЯ-наас 9,8 тэрбум төгрөгийн тайз, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нийслэлд хүлээлгэж өгсөн ч албан ёсоор өмчид бүртгэж аваагүй. Одоо 6 жилийн дараа 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө дутсан гэж аудитын дүгнэлт гарчээ.

Төрийн өмчийг дутаасан асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж, нийслэлийг хохиролгүй болгохыг нэгдүгээр орлогч П.Сайнзоригт үүрэг болголоо.” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …