Х.Нямбаатар: “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тэнүүн-Огоо” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “НЗДТГ-аас “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Цаашид тус компаниас ямар ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр авахгүй. НЗДТГ-аас автобус худалдаж авах олон улсын тендерийг нээлттэй зарласан.

“Тэнүүн-Огоо” ХХК-д өмнө нь урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх, иргэний нэхэмжлэлээр тооцуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлээд байна. Тус компанийн дансанд одоогоор 11 тэрбум төгрөгийн барилт хийсэн. Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлд байгаа бүх хөрөнгийг царцаасан” гэлээ.

 

Санал болгох мэдээ

У.Отгонбаяр: Төслийн удирдлагын аргачлал нь үйл ажиллагааг оновчтой болгох, хүрэх ёстой түвшнийг тодорхойлох боломжийг бүрдүүлж байна

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад …