Б.Энхбаяр:Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажлаа сайн хийж байгаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.10.02/ өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Дараагийн хотын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилохоор болжээ.

Хэрэв Х.Нямбаатар хотын даргаар томилогдвол, ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр томилогдох чигтэй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр ” Би Ерөнхий сайдтай уулзаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажлаа сайн хийж байгаа. Х.Нямбаатар тулдаа л хүрч ажиллаж байгаа байх. Ерөнхий сайдад их л түшиг болж ажиллаж байгаа.Ерөнхий сайд бүлгийн хурал дээр энэ сэдвээр огт яриагүй. Сайт дээр мэдээлэл гарахаар гайхаад хараад л байж байна. Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Тэр хүн яахаа мэднэ. Өөрөөс нь асуувал. Ирээдүй цаг дээрх сураг ажгаар би хариулах боломжгүй.”гэв.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан …