Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Монголын 3 сурагч хүрэл медаль хүртлээ

Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад 8-р сарын 28-ны өдрөөс 9-р сарын 04-ний өдрүүдэд Унгар улсын Szeged хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиадад нийт 87 орны 351 оролцогч 2 өдөрт нийт 6 бодлого бодож, оюун ухаанаа уралдууллаа.

Энэ жилийн хувьд нийт оролцогчдоос:

333.5 – 580.0 хүртэл оноо авсан 30 сурагч алт медаль

230.0 – 328.5 хүртэл оноо авсан 58 сурагч мөнгөн медаль

153.0 – 229.0 оноо авсан 90 сурагч хүрэл медаль хүртсэн байна.

Тус олимпиадаас Монгол улсаа төлөөлөн оролцсон 3 сурагч хүрэл медаль хүртлээ.

-Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү

-Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт

-Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт

 Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар оролцлоо.

 

Санал болгох мэдээ

Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Саудын Арабын Хаант улсын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол …