Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хуримаа хийлээ

Мэргэжлийн сүмогийн өнгөрсөн сарын Нацү башегийн түрүү бөх, 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр хуримын ёслолоо хийлээ.

Түүний эхнэр нь монгол бүсгүй бөгөөд тэд ахлах сургуульд байхдаа танилцжээ. Тэдний хурим 2018 оны хоёрдугаар сарын 15-нд товлогдсон ч “Ковид-19” халдвар, өөр олон хүчин зүйлээс шалтгаалж хэдэн жил хойшлогдоод байв.

Хосуудын хуримын ёслолд 800 орчим хүн цугласан бөгөөд озэки Такакэйшо, озэки асан Кайо, хип хоп дуучин AK-69, дуучин Хироши Ицүки, Акира Кобаяши, Тэрүнофүжигийн сайн найз, олимп, дэлхийн аварга жүдоч Шохэй Оно тэргүүтэй хүндтэй зочид оролцжээ.


Санал болгох мэдээ

Б.Гэрэлтуяа Азийн наадамд анх удаа хагас шигшээд шалгарлаа

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай …