Г.Чулуунцэцэг: Ар талыг минь баттай харж үлддэг ээж нартаа, ханьдаа маш их баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Тэгвэл энэ үеэр “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг Алдарт эхийн II одонгоо гардан авлаа.

“Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг “Манай гэр бүл 1-12 насны дөрвөн сайхан хүүхэдтэй. Өнөөдөр Алдарт эхийн II одонгоор энгэрээ мялааж байгаадаа баяртай байна. Одон авч буй бүх сайхан ээждээ баярын мэнд хүргэе. Удахгүй болох Эх үрсийн баярын мэндийг бяцхан үрсдээ мөн хүргэж байна. Энэ шагналыг авахад хүчин зүтгэсэн нөхөртөө баярлалаа (инээв).

Хүүхдүүдийг маань хараад өгдөг хүнтэй байх сайхан. Ар талыг минь баттай харж үлддэг ээж нартаа, ханьдаа маш их баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.