Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүвтэр байна.

2023 оны тавдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

 

Санал болгох мэдээ

Монголын төмөр замын салбарт анхны хосолсон хөдөлгүүртэй “HYBRID” зүтгүүр ашиглалтад орлоо

Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, анхны hybrid буюу хосолсон хөдөлгүүртэй зүтгүүрээ …