Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон. Улмаар 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулна. Тэгвэл энэхүү товын дагуу 2023 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт энэ сарын 24 буюу маргааш эхлэх гэж байна.

Энэ удаагийн шалгалтад орохоор Улаанбаатар хотод 1587 иргэн бүртгүүлжээ.  Шалгалтыг хуваарийн дагуу  энэ сарын 24-26-ны өдрүүдэд Нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар комсс  эхлүүлээд байна.

Шалгалт өгөхөөр бүртгэлд хамрагдсан иргэд https://exam.csc.gov.mn/ линкээр орж хуваарьтай танилцана уу.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.