М.Баяраа: УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сард дуусна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл  УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил  цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сард дуусна. Хотын төвийн A зэрэглэлийн бүсэд байгаа театрын ойр орчимд машины зогсоол биш, иргэд, олон нийтэд таатай орчин бүрдүүлэх ёстой. Тохижилтыг театрын ерөнхий өнгө, орчинтой нь нийцүүлэн олон улсын түвшинд, чанартай гүйцэтгэхээр зураг төслийг нь 2021 онд гаргасан. Үүний дагуу тохижилтын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэнэ.

Түүнчлэн иргэдийн амьдрах  ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Уг ажлын сонгон шалгаруулалт дууссан, зарим байршилд бүтээн байгуулалт нь эхлээд явж байна гэсэн юм.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлууд:

  • Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13 дугаар гудамжинд 527 ам метр
  • Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 1585 ам метр
  • Хан-Уул дүүргийн 16 дугаар Буянт-Ухаа 25 дугаар гудамж 3000 ам метр
  • Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 8 дугаар хэсэг 1500 ам метр
  • Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Амралтын 5 дугаар хэсгийн 400 ам метр
  • Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрхан 7-р гудамж 580 ам метр
  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 дүгээр хэсэг 1200 ам метр
  • Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хангамж хэсэгт 200 ам метр
  • Баянзүрх дүүргийн 16 дугаар Хужирбулан 4 дүгээр хэсэг 61 тоотын хойд талд 1020 ам метр
  • Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монел уулын 32 дугаар гудамж 879 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар гудамж 200 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо 122 дугаар сургуулийн урьд талд 8000 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын ам 1000 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцэст 14 дүгээр гудамжинд 2100 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 7 дугаар гудамж 1000 ам метр
  • Багануур дүүргийн 3 дугаар хороо Хилчин хэсэг 1800 ам метр

 

 

Санал болгох мэдээ

Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. …