“Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэн дэлгэгдлээ

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн  Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг  өнөөдөр Норпей арт галлерейд зохион байгуулав.

Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг  60 гаруй зочид оролцов.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам “Amazing Mongolia” төслийг санаачлан байгалийн гэрэл зургийн цомог, мөн хөдөлгөөнт үзэсгэлэн бүтээж, дэлхийн  улс орнуудаар аялан тоглуулах  бэлтгэл хангаад байна.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …