Ц.Төрболд:Гар утсан дээрээ Hunnu Air апп-ыг татаж авснаар Манжуур хот руу хосоороо аялах тийзийн азтан болох боломжтой

Хүннү Эйр компани тийз борлуулах гар утасны аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлж байгаатай холбогдуулан Хүннү Эйр Коммерийн албаны дарга Ц.Төрболдтой ярилцлаа.


Та сайн байна уу? Танай компани ямар чиглэлүүдэд нислэг үйлддэг вэ?

-Олон улсын тогтмол нислэг гэвэл Алматы, Манжуур, Улаан Үд, Хабаровск чиглэлд нислэгтэй, үүнээс гадна энэ жилийн өвөл, хаврын хувьд бид Дели, Манила, Дубай, Владивосток, Ханой, Бангкок, Муан, Чонжу, Чежу гэх мэт чиглэлд олон нислэг үйлдсэн байгаа.

Одоогийн байдлаар манай компани орон нутгийн чиглэлд Ховд болон Увс чиглэлд нислэгтэй, зун Мөрөн, Даланзадгад чиглэл нэмэгдэх бөгөөд намар Бүргэдийн баярын үеэр Баян Өлгий чиглэлд нислэг үйлдэнэ.

– Танай тийзийг хаанаас авах боломжтой вэ?

– Нислэгийн тийзийг авах олон боломжууд байгаа. Зорчигч хүсвэл биеэрээ тийз борлуулах агентуудын касснаас, олон улсын вэб сайтуудаас манай тийзийг авах боломжтой.

Мөн манай компанийн www.hunnuair.com хаягаар ороод эсхүл 7000-1111 утсаар холбогдоод тийзээ авсан ч болно. Олон арга бий. Одоо аппликэйшн нэмэгдсэн болохоор апп-аар дамжуулан тийз авах боломж нээгдэж байна.

– Авиа компанид ажилладаг хүн гэдэг утгаар танаас нэг асуулт асууя. Хямд тийз авъя гэвэл юуг анхаарах ёстой вэ? Ямар ямар боломжууд байдаг вэ? Энэ талаар нийт уншигчдадаа мэдээлэл өгнө үү.

-Хямд тийз авах хэд хэдэн үндсэн боломжууд байдаг. Ихэнх авиа компаниуд нислэг бүртээ тодорхой цөөн тоогоор хямд ангиллын тийзүүдийг худалдаанд гаргадаг.

Та аяллаа эрт төлөвлөж чадвал хамгийн хямд ангиллын тийзийг худалдан авах боломжтой юм.

Аялаад сурсан хүмүүс 1-2 жилийн өмнө аяллаа төлөвлөөд тийзүүдээ захиалдаг. Өөрөөр хэлбэл бусад хүмүүс авч амжаагүй байхад л хамгийн хямд тийзийг амжиж авдаг гэсэн үг.

Мөн тухайн чиглэлд нисэж байгаа агаарын тээвэрлэгчээ судлах хэрэгтэй. Full service үү low cost carrier үү гэдгийг харах хэрэгтэй. Low cost carrier-ийн хувьд тийз хямд боловч маш хатуу нөхцөлтэйг анхаараарай. Зөвхөн жижиг гар цүнхтэй байх, тийз буцаалтгүй, өдөр солих боломжгүй гэх мэт олон хязгаарлалтуудтай байдаг.

Таны төлөвлөгөө гэнэт өөрчлөгдвөл та тийзээ шинээр авах шаардлага гарна гэдгийг тооцоолон байж тийз авах эсэхээ шийдэх хэрэгтэй. Мөн зорчигч нарт сонирхуулахад хэсэг тохиолдолд авиа компани өөрийн сайт, апп-аараа дамжуулаад хамгийн хямд тийзийг борлуулдаг тул та үндсэн сайтаар нь орж худалдан авалтаа хийж байгаарай.

– Хүннү Эйр компанийн Аппликэйшнийг утсандаа татсанаар хэрэглэгчид ямар нэмэлт боломжууд нээгдэж байгаа бол? Урамшуулал зарлах уу?

-Өмнө хэлснээр манай апп-аар дамжуулан  манай нислэгүүдийн хамгийн хямд тийз авах боломжтой. Өөрөөр хэлбэл манай компаниар үйлчлүүлэх зорчигчдын хувьд  бизнесийн байгууллагаар дамжуулахгүй, элдэв нэмэгдэлгүйгээр тийз авна гэсэн үг.

Мөн бид тухайн чиглэлд хямдрал, урамшуулал зарласан бол тэр хямдарсан үнээр тийзээ цаг алдалгүй маш хялбар байдлаар авах боломжтой. Жишээ нь бид Алматы чиглэлд 30 хувийн хямдралтай тийз авах, хүүхдүүд үнэгүй явах боломжтой ч тэр нь олон улсын тийз борлуулах сайтууд дээр харагдахгүй ч манай Апп дээр шууд харагдана.

Үүнээс гадна манай Апп татаж ашиглаж байгаа хүмүүсийн дунд хамгийн олон удаа ниссэн зорчигчийг, хамгийн идэвхтэй хэрэглэгчийг сонгон урамшуулахаас гадна Customer loyalty болон бусад урамшуулал, хямдралтай хөтөлбөрт хамрагдах нөхцөл бүрдэнэ. Цаашид зорчигч Апп-аар дамжуулан суудлаа сонгох, такси захиалах, хоолны сонголтоо хийх зэрэг олон үйлчилгээг авах боломжтой болно.

– Апп татсан хүмүүсийн дунд “Хосоороо Манжуур аялах” эрхийн бичгийн азтаныг яаж, хэзээ тодруулах вэ?

– Манай салбарын баяр буюу Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын өдөр 05 сарын 25-ны өдөр тохионо. Энэ өдөр бид манай компанийн Аппликэшнийг татаж аваад хувийн бүртгэлээ үүсгэсэн хэрэглэгч дундаас “Хосоороо Манжуур аялах” СУПЕР АЗТАН тодруулахаар болсон байгаа бөгөөд үнэгүй аялах хүсэлтэй хүн бүр манай Апп-ыг утсандаа татаж суулгаарай.

Манжуур чиглэлд нисэх 2 талын 2 тийзийн эзэн болсон азтай хэрэглэгчийг тухайн өдөр ФБ болон бусад сошиал сувгаар зарлах болно.

– 2023 он Хүннү Эйр компанийн хувьд шинээр ямар чиглэлд нислэг үйлдэх вэ?

– 2023 онд Хүннү Эйр компани ковидын цар тахлын зогсолтоос өмнө үйлдэж байсан бүс нутгийн нислэгүүдээ сэргээхээс гадна 11 сараас эхлэн Зүүн Өмнөд Азийн Филиппин улсын Манила хот, Энэтхэг улсын Шинэ Дели хот, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот, Орос улсын томоохон хотууд болох Владивосток, Хабаровск чиглэлд хуваарьт нислэгүүдээ эхлүүлнэ. Мөн энэ оны 9-р сард Бээжин хотын Дашин Олон Улсын Шинэ Нисэх Буудал руу шууд нислэг үйлдэж эхэлнэ.

Энэ зун манай компани нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэх зорилгоор нэмэлтээр хоёр шинэ агаарын хөлөг нэмж авахаар ажиллаж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан мөн ковидын дараах аялал жуулчлалын салбарын сэргэлт тооцооллоос илүү сайн байгаа нь Монгол улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа тул бид 2023 онд компанийн түүхэнд байгаагүй олон зорчигчийн суудлыг зах зээлд нийлүүлэхээр компанийн нийт ажилчид шамдан ажиллаж байна.

– Хэрэглэгчдэд сонирхуулах өөр ямар мэдээлэл байна?

– Дэлхийн агаарын тээврийн салбарт ковидын түр зогсолт болон өнөөгийн улс төрийн байдал нэлээд хүчтэй нөлөөлснөөр авиа компанид тавигдах шаардлага, элдэв хязгаарлалт болон үнэ тарифт нэлээд их өөрчлөлт орсонтой холбогдуулан хуучин нислэгээ сэргээх, шинээр нислэг нээхэд өмнө нь учирч байгаагүй хүндрэлтэй учирч байгаа ч бид боломжуудыг эрэлхийлсээр байгаа.

Энэ жилийн хандлагаас харвал Солонгос улсаас жуулчид ирэх магадлал өндөр байгаа тул бид Өмнөд Солонгос улсын Жэжү, Муан, Чонгжү, Дэгү гэсэн чиглэлүүдэд нислэг үйлдэхээр бэлтгэж байгаа. Шинээр нээгдэж байгаа тогтмол болон захиалгат нислэгүүдийн тухай мэдээллийг манай тийз борлуулах агентууд болон манай компани өөрийн сошиал сувгаараа түгээж үйлчлүүлэгч нартаа тогтмол мэдээлэл хүргэдэг юм.


Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …