Найруулагч Э.Ёндоншаравын “ТОГЛООМЧИД” жүжиг энэ сарын 20-нд нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тоглоомчид” жүжиг 2023 оны 4-р сарын 20-ний өдрөө эхлэн тоглогдох гэж байна.

Оросын алдарт зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн “Тоглоомчид” хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар энэ сарын 20-нээс үзэгчдийн хүртээл болно. 

Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн “Тоглоомчид” зохиол нь мөрийтэй тоглоомчдын тухай биш, харин хүн чанар хэрхэн соригдож, ёс суртахуун яаж ёроолд унаж буйг гашуунаар харуулсан зохиол юм.

Энэхүү жүжгийн Ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/ ажиллаж байгаа бол Уран сайхны удирдагчаар Н.Ганхуяг /УГЗ/ ажиллаж байна.

Харин жүжгийн Ерөнхий зураачаар Л.СүхбаатарХөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир /СТА/, Гэрлийн найруулагчаар Я.Батсайхан /СТА/, Зөвлөх зураачаар С.Ариунболд /СТА/, Туслах найруулагчаар Б.Сандуйжав /СТА/, Жүжиг чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг /СТА/, Дууны найруулагчаар Т.Майдаржав, Гүйцэтгэх продюсерээр С.Энхболд /СТА/ нар ажиллаж байна. 

Тэгвэл жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр , Н.Ялалт, О.Гэрэлсүх, Д.Мөнх-Од, Г.Мөнхжаргал, О.Майдарравжаа, Ц.Жаргалсайхан, Ц.Рагчаа, Б.Ганзориг, И.Дашнамжил нар тоглож байгаа бол олны хэсэгт СИТИ их сургуулийн оюутнууд тоглоно. 

Тоглолтын тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/1580/ 

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …