Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль оюутнууддаа “Дасгалжуулагч” киног үнэ төлбөргүй үзүүллээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагын багийн зүгээс оюутан залууст эрдэм мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ хүний мөс, энэрэх сэтгэлтэй, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Оюутан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, спорт олон нийтийн арга хэмжээ, хүний хөгжлийн лекц сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагууд оюутнууддаа “Улаанбаатар” олон улсын кино наадам, болон Монголын Зохиолчдын Эвлэлийн “Алтан Өд-2022” наадмаас Шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн “Дасгалжуулагч” уран сайхны киног нийгмийн хариуцлагын хүрээнд оюутнууддаа үнэ төлбөргүй үзүүллээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь Улаанбаатар хотод  бүрэлдэхүүн  найман сургууль, Хөдөө орон нутагт Салбар гурван сургуультай бөгөөд эхний өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургууль, Био-Анагаахын сургуулийн оюутнууд  “Дасгалжуулагч” уран сайхны киног үзсэн юм.

“Дасгалжуулагч” уран сайхны кино нийгэмд урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог сайжруулах, тэднийг хүчирхэг, бие даасан дүрээр үзэгчдэд хүргэх зорилгоор бүтээгдсэн билээ.

Мөн өсвөр насны хүүхдүүд, тэдэнд зориулсан зохиол бүтээл, кино маш ховор хийгдэж буй энэ цаг үед эцэг эхчүүд, багш нар, хүүхдүүдэд зөв хандлагыг уриалсан кино болсон юм.

“Дасгалжуулагч” уран сайхны киноны уран бүтээлчид кино дууссаны дараа оюутнуудтай уулзаж киноны талаар  дотно яриа өрнүүллээ.



Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …