Х.Нямбаатар:БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэд хэдэн хүнийг албадан авчирна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны  “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийн талаарх мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд өгсөн, тэр нь батлагдсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган доллароор урамшуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.

Т.Бадамжунайг авчирсны дараа АТГ-ын Мөрдөн шалгах албатай иргэн Төгсбаяр Унгар улсаас холбогдоод өөрөө эх орондоо ирж хэргээ шалгуулж байна. Энэ хүнийг Эрүүгийн хуулийн 22.1.2-т холбогдуулан шалгаж байгаа. Иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож Монголдоо ирээд хэргээ шалгуулж байгаа. Тухайн иргэдэд хилийн хориг тавих, таслан сэргийлэх арга хэмжээг авч, хуулийнхан мөрдөн шалгах ажлаа хийж байна.

Мөн удахгүй БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэд хэдэн хүнийг албадан авчирна. Одоогоор нэрийг нь зарлах боломжгүй байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …