Дэлхийн шилдэг уран гулгагчид Монголд ирнэ

Ирэх тавдугаар сарын 6, 7-нд “Steppe Arena”-д ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу тоглолт зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн шилдгүүдийг бид дэргэдээс нь, Монгол Улсад үзэх, харах боломжийг БТСУХ, ОНБТСҮХ- санаачлан бүрдүүлсэн.

Уран гулгалтын шоу, үзүүлэх тоглолтод оролцох 16 тамирчны нэрийг сонирхуулбал Олимпын аварга Камила Валиева, Марк Кондратюк, дэлхийн аварга Елизавета Туктамышева нарын алдартнууд Монголыг зорин ирэх тамирчдыг тэргүүлж байна.

Түүнчлэн 2022 оны олимпын багийн төрлийн аварга Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын наадмын медальт Евгения Тарасова, Владимир Морозов, Европын аварга Александра Бойкова, Дмитрий Козловский, мөн Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нар Монголд ирэхээр болжээ.

Санал болгох мэдээ

ОУХМ С.Жамбалжамц Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцсон анхны Монгол дугуйчин боллоо

Монголын дугуйчид сүүлийн жилүүдэд ОУДХ-ны /UCI/ мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож буй бөгөөд ОУХМ С.Жамбалжамц …