С.Бямбацогт: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хугацаанд нь дуусгахгүй бол хатуу хариуцлага тооцно

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.06/ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзлаа.


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох байсан. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөгжлийн  банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хуваасан бөгөөд тав дахь жилийнхээ нүүрийг ийнхүү үзэж байна.

Энэ жилд багтаан бүрэн хийж дуусгахаар төлөвлөгөөт ажлыг эхлүүллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дээрх чиглэлийн замын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзах үеэрээ өмнөх жилүүдийн алдааг давтахгүй байх, төлөвлөсөн хугацаандаа ажлаа зөв зохион байгуулалт хийж, үр дүнд хүрч ажиллахыг сануулаад, Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд ковид цар тахал нөлөөлсөн хэдий ч ажлаа зөв зохион байгуулж чадсан бол ийм байдалд хүрэхгүй байсан.


Ковидын үеэр ч бүтээн байгуулалтаа амжилттай урагшлуулах боломж байсан гэдгийг сануулаад, Дарханы замаас болоод АВТОЗАМЧИД МААНЬ зам барьдаг гэж хэлэхээсээ ичдэг болсон, Зам, тээврийн хөгжлийн яамныхан ард иргэдийн хэл амны ГОЛ БАЙ болж байгааг хэллээ.

Ялангуяа ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН АЖИЛ эхнээсээ мордохын хазгай болсон бурууг Зам, тээврийн хөгжлийн яамны нийт албан хаагч, замчид үүрч байна. Машин механизм, техник байхгүй, хүн хүч дутагдалтай компаниуд ТЕНДЕРТ ялсан нь ийм байдалд хүргэсэн нь нууц биш. Гэрээ хийсэн туслан гүйцэтгэгч нар нь мөн чадваргүй.

Аргаа бараад, Ерөнхий сайд нь ирж үүрэг даалгавар өгдөг, УИХ-ын гишүүд нь ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД НЬ үргэлж ИРДЭГ, бүр дэд сайд нь БАЙНГА АМЬДАРЧ, ХЯНАЛТ тавьдаг түвшинд очсон.

 Хойд зүгт чиглэсэн манай улсын экспорт, Ази-Европыг холбосон транзит урсгал, таван аймгийн иргэд зорчдог, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол тээвэр явдаг ЧУХАЛ, СТРАТЕГИЙН ӨНДӨР ач холбогдолтой зам. Энэ замыг дуусгахгүй бол холбогдох этгээдүүдтэй ХАТУУ ХАРИУЦЛАГА тооцох болно гэлээ.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …