Хөгжлийн банк:“МАК Цемент” ХХК 70.9 сая ам.долларын зээлээ эргэн төлж дууслаа

Монгол Улсын Хөгжлийн банк “МАК Цемент” ХХК-д нийт 70.9 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө буюу 2023 оны 3 дугаар сарын 27-нд бүрэн төлж дууслаа.

“МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “Хөх цав” хэмээх шохойн чулууны ордод түшиглэн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосноор төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж, 2017 оноос эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол Улсын зах зээлд нийлүүлж байна.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн хүчин чадлын 70-85 хувийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэглээний 50-60 хувийг хангаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …