Шайбтай Хоккейн IV дивизоны ДАШТ өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шайбтай Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн анх удаагаа Улаанбаатар хотноо  гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Мөсөн Өргөө – Steppe Arena-д амжилттай зохион байгуулагдлаа.

Хоккейн спорт нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын баг тамирчид маань байнгын сургуулилт хийх боломж бүрдсэн тул ур чадвар нь улам сайжирч, хөгжөөн дэмжигчдийн бахархлыг төрүүлэн олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах нь дамжиггүй.

ДАШТ-ий тоглолтын хаалтын өдрийн арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн,  МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, Филиппин улсын шигшээ багийн тамирчинд тус тоглолтын “Шилдэг тамирчин” цомыг гардуулан өглөө.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …