Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын зуурсан бантанг буцааж цэгцлэх гээд үйлээ үзэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т. Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх захирамжийг өнөөдөр /2023.03.24/ УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Д. Ганбатын асуултад хариулт өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс нүүрс,  зэс гэдэг томоохон хоёр бүлэглэлтэй болсон байна.

Бүгдийг нь худалдаж авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах болжээ. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна.

 Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн. Ордонд шийдвэр гаргадаг бус ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гардаг болжээ.

Зарим төрийн алба хаагчид архи хундагалаад зогсож байдаг нөхцөл байдал руу орсон. нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй.

Тавантолгой дээр явсан багц арга хэмжээний дараа эдийн засгийн үзүүлэлт сайжирч байна. Гэхдээ л амар биш байна.

Нүүрсээ биржээр зарахад хүндрэл гарч байна. Олон хүний эрх ашиг яригдаж байгаа. Ил далд олон асуудал бий. Гэхдээ би ингэж байж л энэ асуудлаа цэгцэлнэ.

Нүүрсний хулгайн хэрэгт зөвхөн Засгийн газар, Парламент  холбоотой хэрэг биш шүү. Энэ Эрдэнэтийн 49 хувиас авхуулаад Оюутолгой гээд энэ олон асуудлууд чинь АН-аас намаас сонгогдсон хоёр Ерөнхийлөгч.

Тодруулбал, Х.Баттулга, Ц.Элбэгдорж гээд хоёр нөхөртэй холбоотой. Энэ зуурсан бантанг чинь л буцааж цэгцлэх гээд үйлээ үзэж байна.

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …