Усны салбарын үндэсний чуулганаар Ерөнхийлөгчийн онцолсон дөрвөн шийдэл

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, усны салбарт анхаарал хандуулж ажиллах дараах дөрвөн чиглэл, шийдлийг онцоллоо. 

  1. Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.
  2. Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийг ашиглахыг хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна.
  3. Усны салбарын хөгжлийн томоохон төслүүдийн техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны стратегийн үнэлгээг яаралтай эхлүүлж, санхүүжилтийг зөв шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
  4. Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал хээрийн бүс нутагт усыг хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудад түлхүү анхаарч зохих шийдэл гарган ажиллах шаардлагатай.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …