Ж.Сандагсүрэн:2023 онд 800 орчим автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” сэдвээр судалгаа хийсэн. Уг судалгаа дуусаж, энэ сарын 22-ний өдөр үр дүнг нь танилцуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээврийн салбарт 2030 он хүртэл хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж буй.

Одоо ашиглаж буй 1000 орчим автобус нь Евро-3 ангиллын тээврийн хэрэгсэл юм.

2021-2022 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд илүү дэвшилтэт технологи бүхий тээврийн хэрэгслүүд авсан.

Өөрөөр хэлбэл, 2021 онд 50 гаруй цахилгаан автобус, 2022 онд 280 орчим Евро-5 хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийсэн.

 Энэ онд 800 орчим автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Өмнөх автобуснуудаас ялгардаг байсан хүлэмжийн хийн хэмжээг хэд дахин багасгасан технологи бүхий тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлж буй юм.

Мөн тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн төслийг хэрэгжүүлнэ.

Эдгээр төсөл зэрэг хэрэгжээд явбал хүлэмжийн хийг бууруулах зорилт биелэх юм. Нэг асуудал нь технологийн шийдэл болгон өндөр өртөг, зардлыг дагуулж байдаг.

Гэхдээ нийслэлийн зүгээс уг ажлыг тууштай явуулахаар зорьж байгаа бөгөөд 2023 онд нийтийн тээврийн салбарт хийх парк шинэчлэл нь хүлэмжийн хийг бууруулах зорилтод нийцсэн шинэчлэл байх болно” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …