Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өчигдөр зарлалаа.

Энэ хүрээнд

Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн

Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн

Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч

Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн

Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.

Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.

Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн

Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,

Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна.

230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байна.

Иргэдийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. https://elf.gov.mn/%d1%81%d0%b0%d0%bd%d1%85%d2%af%d2%af…/

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …