Фото: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн

Зураач М.Алтанхундагийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн болох Монголын урлагийн мэргэжилтэй “30” эмэгтэйн  хөрөг зургаас бүтсэн “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ний өдөр Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдлээ.

Уран бүтээлч М.Алтанхундага: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэнгээ  эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, эрхэмлэх сэтгэлийг төрүүлэх хүслийн дор бүсгүйн заяанд төрсөн бүх эмэгтэйчүүдээ зориуллаа.

Одоогийн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь төдийлөн их биш ч гэсэн, бие даасан хүчирхэг эмэгтэйчүүд хүч түрэн гарч ирсээр байна.

Гэвч ил болон далдуур олон эмэгтэйчүүд хүчирхийлэл, дарамт шахалт нь  дунд амьдрах нь ихсэж байна.

Энэ байдал сүүлийн үед нас харгалзахгүй  газар авч, сэтгэл түгшээх гэмт хэргүүд гарах болсон нь харамсалтай. Мөн эмэгтэй хүний чадвар, боломжийг үнэлэх үнэлэмж буурч байгаа нь залуу үеийнхэнд муу үлгэр дуурайлал болж байна.

Эмэгтэй хүн, ээж хүний гоо сайхан зөвхөн гаднаа байдаггүй, тэдний дотор маш агуу ертөнц хийгээд мөн чанар, хүчирхэг  энэрэнгүй байдал нуугдаж байдаг болохыг энэ удаагийн үзэсгэлэнгийнхээ бүтээлүүдээр илэрхийлэхийг зорьсон.

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …