Хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлөхийг чиглэл болгов

Засгийн газрын энэ сарын 15-ний өдрийн ээлжит хуралдаанаар Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон.

Мөн “Шүүр ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, “Шил ажиллагаа”-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасан юм.


Тэгвэл Авлигын эсрэг 5 “Ш” ажиллагааны Шүүр ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагааны ахлагч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан

Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар, төсвийн байгууллагын дарга нар болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга /захирал/ нарт авлига албан тушаалын гэмт хэрэг болон төрийн албанд танил талаараа хууль зөрчин томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнуудыг яаралтай ажлаас нь чөлөөлөхийг чиглэл болгов.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЗГХЭГ-ын даргын хувьд Авлигатай тэмцэх “5Ш” үйл ажиллагааны Шүүр болон Шилжүүлэн авах ажиллагааны хэрэгжилтийг хариуцаж эхлээд байна. 

Төрийн алба, төрийн өмч “шимэгчид”-ээс салахын тулд Шүүр ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн засаг дарга, яамд, агентлагууд, ТӨК-иуд зэрэг төрийн байгууллагуудын дарга нар дөрөвдүгээр сарын 6-ний өдөр хүртэл хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоож, ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болголоо.

Тодруулбал,

– Төрийн албаны тухай хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй,

– Ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй,

– ТӨК, улсын үйлдвэрийн газрын журам дагуу томилогдоогүй,

– Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг удаа дараалан зөрчсөн,

– Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан,

– АТГ-аар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй,

– Ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон зэрэг асуудалтай бол ажлаас нь чөлөөлнө. 

Засгийн газар төрийн албанд танил тал, хөрөнгө мөнгөөр томилогдож, бусдын боломжийг “хулгайлдаг” асуудлыг арилгахаар ийнхүү ажиллаж эхэллээ. Шүүр ажиллагаагаар төрийн албан дахь хэвшмэл мэт болсон, бугшсан албан тушаалтнуудыг шүүрдэн цэвэрлэж, хууль журам дагуу шаардлага хангасан албан хаагчидтай, ёс зүйтэй, авлига, хүнд сурталгүй төрийг бий болгоно” гэв.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …