Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны гуравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр 5-10 хэм  хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  4 хэм хүйтнээс 1 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 хэм орчим байна.

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн …