МОСДХ-ны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдлаа

Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр холбооны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдах шийдвэр гарч энэ сарын 14-ний өдөр анхны хурлаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү зөвлөл нь Салбарын хууль тогтоомжийн төлөв байдал, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал дүгнэлт өгөх, салбарын байр суурийг илэрхийлэх, эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх чиглэлээр ажиллах юм.

Уулзалтаар зөвлөл байгуулагдсанаар олон талын ач холбогдолтой талаар онцолж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Мөн гишүүдийн 100 хувийн саналаар ДДЭШ ТВ ХХК-ийн Хуульч Д.Ганзориг Зөвлөлийн даргаар сонгогдлоо.

Санал болгох мэдээ

Батарей хуримтлуурын станц 96.2 сая кВт цахилгаан нийлүүлээд байна

Эдийн засгийн сэтгүүлчдийн болон Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчид нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших батарей …