Эмэгтэй боксчид ДАШТ-д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-ний өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно.

Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт эх орноосоо мордов.

Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.

Шинэ Делид тулалдах Монголын боксчид:

48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)

50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)

52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)

54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)

57 кг: Монхорын Намуун (Хангарьд)

60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)

63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)

67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд)

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …