Ш.Энхийн-Од “Бэлгэдлийн баг”-т багтсан ШИЛДЭГ 5 тоглогчийн нэг боллоо

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийнхоо Freshman /1-р курсийн/ оюутнууд дундаас Бэлгэдлийн багт нэрлэгдсэн Шилдэг 5 тоглогчийн нэг боллоо.

Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглож байв.
Эдгээр 59 шинэ тоглогчоос Ш.Энхийн-Од ийнхүү Шилдэг 5 тоглогчийн тоонд багтжээ.
Сонирхуулахад Ш.Энхийн-Одын хувьд Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” наадмын Шилдэг залуу тамирчнаар тодорч байсан юм.

Санал болгох мэдээ

Монголын шайбтай хоккейн баг III дивизоны ДАШТ-нд өрсөлдөнө

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас …