Х.Нямбаатар: “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцох үеэрээ “Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд оруулна гэж мэдэгдсэн юм.


Тэгвэл өнөөдөр /2023.03.07/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигатай тэмцэх “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд гадаад улс орнууд руу орон зайлсан иргэдийн нэрийг зарлаж, албадан авчрахаа мэдэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас АТГ, Улсын ерөнхий прокурор, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүрүүлсэн.
Нийт мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна.
Өнөөдөр мөн хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадаад руу явсан. Үүнийг оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байна.

Яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлнэ. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж гадаад улсаас авчрах ажлыг эхлүүлнэ.

Би өнөөдөр Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийг  хилээр гарахыг нь хориглочхоод байхад гадаад улс хооронд зорчоод байгаа учраас энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч болох вэ.

Энэ хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байна уу гэдэг саналыг хүргүүлнэ. Хэрвээ мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний паспортыг түдгэлзүүлэх саналаа албан бичгээр хүргүүлэх ёстой. Би дур мэдэж иргэдийн гадаад паспортыг түдгэлзүүлэх чиглэл өгч болохгүй.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа 22 хүнийг улаан буланд зарлуулсан бол үлдсэн хүмүүсийг хөх буланд зарласан байгаа. Энэ үйл ажиллагааг дахин эрчимжүүлнэ. Оргон зайлсан хүмүүсийн 80, 90 хувь нь аль улсад амьдраад байгаа мэдээлэл бидэнд бий.

Албадан авчрах 92 хүнийг авчрах бүх талын арга хэмжээг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд дөнгөж сая үүрэг болголоо.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Буян-Ухаа боомтоор гарсан. Н.Удаанжаргал өнгөрсөн намар Солонгос чиглэлд явсан. Т.Бадамжунай 2018 онд Замын –Үүд боомтоор гарсан.

Тодорхой газрууд бол бий. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д байдаг юм билээ. Гол нь дипломат харилцааны шугамаар энэ хүмүүсийг эргүүлэн авчирна.



Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …