Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын 6 гишүүний нэрийг АТГ-аас зарлалаа

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр  “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.


АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Нүүрсний гэх хэрэг дээр гурван байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 Үүнээс 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд:

-Нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод

-Хүний бие, эд зүйлд үзлэг хийх ажиллагаа-408

-Мэдүүлэг авах-920

-Байгууллага, аж ахуй нэгж иргэнээс 905 баримт материал гаргуулан авсан.

Энэ хэрэгтэй холбоотойгоор 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч нарын албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна.

Үүнд:

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан.

Мөн Зам тээвэр хөгжлийн сайд асан-1, ТНБ дарга асан-2, аймаг, сумын Засаг дарга асан-2, УИХ-ын гишүүний зөвлөх-1, гаалийн улсын байцаагч-12, хил хамгаалах байгууллага-4, Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтан-4, Боомтын захиргааны мэргэжилтэн-2, Эрдэнэс Тавантолгой компанийн албан тушаалтан-6, Тавантолгой төмөр зам компанийн-3, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан-14, Иргэн-22 Эрүүгийн хуульд заасан зүйл, заалтын дагуу яллагдагчаар татагдсан байна.

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 8 хүн хоригдож байна. Мөн улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн-4, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээ-26 яллагдагчид авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож байгаа учраас 94 үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны 83, оффисын 3, машины зогсоол 5, агуулгах 3, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …