Э.Цэндбаатар:Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа

Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын Америкийн Нэгдсэн улс дахь анхны тулаанаа Нью Йорк хотын Манхэттэн дахь Times square’s  “Sony Hall” танхимд өнөөдөр хийлээ.

Тэрбээр Улаанбаатарын цагаар өнөөдрийн 8 цагийн цагийн орчимд Никарагуа улсын тамирчин “Baby face” хочит, 28 настай Жованни Гутьеррестай ( 16 тулаан, 11 ялалт (4КО), 4 ялагдал, 1 тэнцээ) тулалдан, 3 дугаар раундад нокаутаар ялж, мэргэжлийн рингэнд 4 тулаан хийж, 4 ялсан амжилттай болж байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар тулааны дараа “Тоглолтоос тоглолтын хооронд илүү сайжрах болно. Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа”хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …