С.Амарсайхан: “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо, санаачлага, байр суурь чухал

Стандарт хэмжил зүйн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран “СТАНДАРТ БА ХӨГЖИЛ” үндэсний хөтөлбөр болон стандартын тухай ойлголтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд өгөх зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр болон бусад албаныхан оролцож салбар, салбарын стандартын талаар танилцуулсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гаднын франчайзууд Монголд орж ирээд маш сайн нутагшиж байна. Монголчуудад таалагдаад, тасралтгүй үйлчлүүлээд байгаа ганц  шалтгаан бол тэд стандартаа л барьж чадаж байна.

Тухайлбал:

• Имарт ба дотоодын сүлжээ дэлгүүр

• Том н томс ба энгийн кофе зардаг газар

• KFC ба энгийн тахианы газар

• Энгийн ТҮЦ ба CU.

Та бүхнээс ч гэсэн асуувал (ихэнх нь) гадны үйлчилгээг нь л шууд сонгох байх. Энэ бол итгэл юм. Яагаад гэвэл эдгээр газруудаар хэзээ ч орсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүмүүсийнх нь хандлага адилхан байж чаддаг.

Өглөө ч тэр, орой ч тэр, сарын өмнө ч тэр, сарын дараа ч тэр. Тэд хэзээд стандартаа л барьдаг. Тиймээс энэ ойлголтыг нийгэмд түгээх, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо, санаачлага, байр суурь, итгэл үнэмшил үнэхээр чухал байна” гэлээ.

Мөн энэ уулзалтын үеэр “СТАНДАРТЫН ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж буй талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар мэдээлээд, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт сэтгүүлчдийг энэхүү уралдаанд оролцохыг уриаллаа.

Санал болгох мэдээ

С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаярт очих МАК-ийн $20 сая Р.Базараар дамжсан гэх схемийг шалгаж эхэлжээ

“Баян” гэгддэг Р.Базарыг ЭЦА-наас баривчилсан жинхэнэ шалтгаан юу байв? Хөшигний ард, МАК Н.Номтойбаярт ноогдол ашиг …