Дуучин Д.Осгонбаяр “Өөшгөө юу даа”, “Наран мандах нутаг” хос цомгоо гаргалаа

Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаярын ардын дууны “Өөшгөө юу даа”, нийтийн дууны “Наран мандах нутаг”  хэмээх хос цомгийн нээлт боллоо.

Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг С.Амартайвангийн үг, УГЗ Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуугаар Д.Осгонбаяр дуучинг үзэгч олон андахгүй.

Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг дуулсан нь хүмүүсийн сонсох дуртай дуу болж чадсан юм.

Дуучин Д.Осгонбаярыг Монгол ардын болон үзэмчин, барга ястны зан заншил, түүх соёлын онцлог шингэсэн олон дууг өөрийн хоолойн цараа, дуулах арга барилаар амилуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн уран бүтээлч гэдэг.

Санал болгох мэдээ

Олон улсын дүрслэх урлагийн биеннальд А. Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

60 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн Венецийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, …