“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай зохион байгуулав.  

Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа.

Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179,1 ам.доллароор борлууллаа.  

Холбоотой мэдээлэл

Comments are closed.