Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их цастай байна

Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын  Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см.

 Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант, Улаанбаатарын Налайх, Хэнтийн Норовлин, Батширээт, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Булганд 11-20 см, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-60 см зузаан цастай байна.

Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг 4 янзаар буюу өдөр тутам (цаг уурын ажиглалтын талбайд, өглөө бүр 08 цагт), 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10, 20, 30/31-нд), өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа (жил бүрийн 01 дүгээр сарын дунд арав орон даяар, багийн нутгаар), цаг үеийн нэмэлт ажиглалт (цас ихтэй хүндэрсэн газарт) гэсэн хөтөлбөрийн дагуу хийж байна.

Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан (шилэн зуд), нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байна.

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …