Хоёрдугаар сарын өрнийн зурхай

Хонь

Энэ сард та дээд зэргийн бүтээлч байх нь. Дуусгаж амжаагүй ажлуудаа дуусгаж, чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Бизнесийн ур чадвараа хөгжүүлэх чиглэлд ажиллаж чадвал хожим нь үр шимийг нь хүртэнэ. Ганц бие хонинууд сэтгэлд нийцсэн ухаалаг нэгэнтэй учрах магадлалтай. Сэтгэл хөдөлгөм романс айсуй. Гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс тэднийхээ амжилтын төлөө өөрийгөө зориулна. Энэ сард та сэтгэл зүйчид ханддаг ч юм уу ямар нэг байдлаар дотор хүндээ санаа тавиарай. Айдастайгаа тулж ажилла. Мөн жингээ хаяхыг хүсдэг бол одоо хамгийн тохиромжтой үе шүү.

Үхэр

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал гэрээ хэлэлцээр энэ сард хийнэ. Худалдаж авах, зарах аль нь ч байсан аливаа гоомой үйлдэл хийхээс зайлсхий. Та олдогоосоо илүү ихийг зарлагадах магадлалтай байна. Сарын сүүлээс та хүсэл тэмүүлэл дүүрэн болж, ажил дээрээ тушаал дэвшихийг хүсэх болно. Ганц бие үхрийн ордныхон цахим сүлжээнд идэвхтэй байна. Магадгүй тэндээс заяаны ханиа олж ч мэдэх юм. Хосуудын харилцаа хэрүүл тэмцэл багатай байна. Хайртай хүнээсээ их зүйл хүлээх хандлагатай байна. Бие махбод болоод оюун санааны хувьд эрч хүч дүүрэн сар таныг хүлээж байна.

Ихэр

Энэ сар таны боловсрол, аялалтай нягт холбогдоно. Аялахад нэн таатай үе учраас хайртай хүнтэйгээ төлөвлөгөөгөө гаргаарай. Энэ нь та хоёрын харилцааг сэргээж, хүсэл тэмүүллийг асаана. Өнгөрсөн оны сүүл үеэс л та хоёрын харилцаа явцгүйрсэн бол одоо тайвширч болно. Тушаал дэвших ч юм уу ажлаа солиж, карьерынхаа шинэ үеийг эхлүүлэх магадлалтай. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ спортоор хичээллэж, хоол зүйчид хандах гэх мэтээр эрүүл мэндийн хэв маягийг өөртөө хэвшүүлээрэй. Том мөрөөдөж, төсөөлж явсан зүйлсээ бодит болго. Сонирхдог байсан зүйлээ сурч, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаарай.

Мэлхий

Уламжлал ёсоор энэ сар таны санхүүд сорилт болох болно. Гэхдээ гуних хэрэггүй, цалин чинь нэмэгдэж, ажлын нөхцөл сайжирна. Удирдах ажилтнуудынхаа магтаал хүндлэлийг хүртэж, ажил дээрх байр сууриа ахиулна. Ажлын байран дээр юу хүссэнээ хийх боломжийг танд олгодог юм байна. Үүнийг ашиглаад карьерт тань нэмэр болох шинэ ур чадвар эзэмш. Хайртай хүнтэйгээ санхүүгийн байдлаас болж маргалдах эрсдэлтэй. Хэрүүл маргаан болвол хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг хичээгээрэй. Аливаа зүйлийг тайван хүлээж авч, эерэг бай. Жижиг сажиг юм бүхэнд стресстэх хэрэггүй.

Арслан

Хоёрдугаар сард таны амьдралын бүхий л салбарт өөрчлөлт ирнэ. Хэрвээ та зээл авч, орон байраа томруулахаар төлөвлөж буй бол одоо л хамгийн тохиромжтой цаг нь. Ажил дээрээ янз бүрийн хэл ам, далд явуулгад өртөхөөс сэрэмжил. Та урхинд орж, дарга нарынхаа өмнө буруугаар ойлгогдож магадгүй. Хайр дурлалын харилцаанд тань томоохон сорилт тулгарна. Зөвхөн хүчтэй хүмүүс л үүнийг давж гарч чадна. Гэр бүлийн хүний тань ашиг орлого арвин байж, энэ нь таныг баярлуулна. Таны сэтгэлзүйн эрүүл мэнд сул байна. Бусдын хэлсэн үгийг сэтгэл зүрхэндээ хэт ойр хүлээж аваад хэрэггүй. Оюун санаа, бие махбодио завгүй байлга, спортоор хичээллэ.

Охин

Сарын эхэнд карьер, гэр бүл, хайр дурлалтай холбоотой шийдэгдээгүй удсан асуудлаа нэг тийш цэгцэлж чадна. Шинэ ажилд орох юм уу шинэ түнштэй болж магадгүй. Энэ нь бодит ахиц дэвшил гэхээсээ илүү статусын өөрчлөлт байх юм. Хосуудын харилцаа шинэ түвшинд очно. Ажил солих гэх мэт карьерын өөрчлөлт хайр дурлалын харилцаанд тань ч бас мэдэгдэхүйц нөлөөлнө. Ажил мэргэжилтэй холбоотойгоор бусдын анхаарлын төвд байх ч сарын сүүл хагасаас өөртөө зөөлөн хандалгүй, шаргуу байгаарай. Хэрвээ та ганц бие бол өөрөөсөө ахмад хэн нэгэнтэй учрах магадлалтай. Эрүүл мэндийн асуудлаа хойш тавьсаар ирсэн бол энэ сард зориуд эмчийн үзлэгт цаг аваарай.

Жинлүүр

Энэ сард таны харилцааны ур чадвар онцгой сайн байна. Ур чадварынхаа ачаар шинэ, ашигтай гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадна. Хамт ажиллагсадынхаа тарыг таниж, хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авна. Удирдах албан тушаалтантайгаа нээлттэй харилц. Аливаад хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлээд хэрэггүй. Хэрвээ та гэр бүл, үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол энэ сар хамгийн тохиромжтой. Ганц бие хүмүүс заяаны ханиа олох өндөр магадлалтай байна. Энэ сард эрүүл мэнддээ онцгойлон анхаараарай. Хооллох зуршилаа өөрчилж, дасгал хөдөлгөөн хийж эхэл. Ажилтай холбоотой аялалд явж магадгүй.

Хилэнц

Энэ сард карьертаа ахиц гаргана. Албан тушаал ахиж ч магадгүй. Гэхдээ бүх зүйл амжилттай байлаа гээд хэт хөөрөөд хэрэггүй, сүүлийн мөчид зарим зүйл бүтэлгүйтэж магадгүй. Бизнес эрхлэгчдэд хилийн чанадад том боломж гарч ирнэ. Санхүүгийн байдал бага зэрэг хүнд байх ч энэ нь ихэвчлэн гэр ахуйн асуудалтай холбогдоно. Нүүх ч юм уу орон байртай холбоотой ямар нэг өөрчлөлт хийнэ. Ганц бие хилэнцүүд өөртөө тохирох нэгнийг олно. Хосуудын дунд хүүхэд өсгөж хүмүүжүүлэх эсвэл үнэнч байхтай холбоотой үзэл бодлын зөрчил үүснэ. Эрүүл мэндийн байдал сайн байна. Сайн унтаж амарч, юм бүхэнд санаа зовохгүй байхыг зөвлөж байна.

Нум

Энэ сар таны амьдралын хамгийн чухал саруудын нэг байх болно. Мөнгө санхүү, үл хөдлөх хөрөнгө, төсөл хөтөлбөр гээд таны амьдралын олон чухал зүйлтэй холбоотой асуудлуудын эхлэл энэ сард тавигдаж магадгүй. Сарын эхний хагаст хайр дурлалын асуудал нэлээн хурцадмал байна. Хайртай хүнийхээ хүсэл зоригийг ойлгох тэвчээр, эелдэг зан танд алга. Сарын сүүл үеэс байдал харьцангуй намжина. Ганц бие нумын ордныхонд сонирхолтой шинэ харилцаа хэд хэд гарч ирнэ. Санхүүгийн байдал сайжирна. Сэтгэл оюунаа багагүй чилээж, шаргуу хөдөлмөрлөсний дүнд карьертаа дэвшил гаргаж чадна. Аль болох тайван амгалан байж, эерэг зүйлд төвлөрөөрэй. Гэр бүлийн гишүүдтэйгээ үл ойлголцоно. Та өөрийнхөө харилцаанд анхаарахад гэмгүй.

Матар

Шинэ төсөл, илүү дээр ажлын байр, тогтвортой санхүү таныг хүлээж байна. Гэхдээ хэн нэгэн таныг анзаарч, илүү сайн нөхцөл санал болгохыг хүлээвэл бүтэхгүй. Та өөрийнхөө төлөө өөрөө л хөдөлж, хэн гэдгээ батла. Од эрхэс таны талд байна. Үл ойлголцол, тэвчээргүйтлээс болж хайртай хүнтэйгээ харилцаа тиймхэн байна. Та хоёр хэн хэн нь бие биедээ хувийн зай олгож сурах хэрэгтэй. Сарын хоёрдугаар хагасаас нөхцөл байдал харьцангуй дээрдэнэ. Анхаарлын төвд байх дуртай хүмүүсээс зайгаа барихад гэмгүй. Санхүүгийн зарцуулалтаа хяна. Хэт үнэтэй эд зүйл худалдаж аваад хэрэггүй. Өвлийн сар шувтарч байгаа ч вирусын халдвараас сэрэмжилж, амин дэмтэй хоол хүнс, нэмэлт витамин хэрэглээрэй.

Хумх

Санхүүгийн байдал ганхсан сар. Юун түрүүнд мөнгөнд хандах хандлагаа өөрчлөхийг зөвлөж байна. Мөн илүү дээр нөхцөлтэй ажилд орвол сайн. Шинэ зүйлд нээлттэй, уян хатан байж сураарай. Та өнөөдөр завгүй байлаа гээд энэ нь алсдаа таны карьерт сайнаар нөлөөлнө. Хайртай хүмүүс удаан үргэлжилсэн зөрчлөө шийдвэрлэж чадахгүй байсаар улам хурцатгах магадлалтай. Нэгэнт тогтсон харилцаатай хүмүүс гэрлэх шийдвэр гаргана. Өөртөө цаг гаргаж амрахгүй бол стресс, нойргүйдлын асуудал танд байна. Хэт их би гэсэн үзлээсээ салж, тэвчээртэй байхгүй бол ойр тойрны хүмүүсээ гомдоох вий.

Загас

Энэ сард таны амьдралд томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ. Карьерынхаа нэгэн үеийг дуусгаж, цоо шинэ зүйл эхлүүлнэ. Ажил дээр жижиг сажиг хов жив, үл ойлголцлын асуудал үүснэ. Гэр бүлийнхээ хүнтэй маргалдана.

Гэхдээ үүнийг та хоёрын харилцаанд тулгарч буй сорилт гэж ойлгоорой. Та өөрийн түрэмгий зангаа хянаж сурах хэрэгтэй. Ярихаасаа өмнө бод. Гэр бүл, найз нөхдөө үнэлж, хүндэл, хайрла.

Би би гэсэн үзлээ таягдан хая. Ганц бие хүмүүс гоё зүйл амлаж байгаа луйварчдаас болгоомжил. Гэрлэх санал тавих гэж байгаа бол түрдээ азнаарай. Эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулах сар. Таны биед онцгой анхаарал халамж, эрүүл хэвшил хэрэгтэй байна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …