Ж.Сүхбаатар: Нийтийн тээврээр явж байна, зогсоолуудаар нь ч явж байна

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.01.30/ сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө.


Тэрбээр “Түгжрэл бууруулах хүрээнд багц хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, дэмжсэн тохиолдолд өргөн барина.

Түгжрэлийн бүс тогтоож байгаа бол төлбөрийн систем үйлчлэх ёстой. Ганцхан шийдвэрээр түгжрэлийг шийднэ гэж байхгүй.

Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд өдөр шөнөгүй, өглөө босоод санаа зовоод, орой унтахдаа санаа зовж байгаа хүн Монголд бараг сайд би ганцаараа байгаа биз дээ.

Би илүү их мэдээлэл авч байна, жолооч нартай уулзаж байна. Зорчигч нэгтгэл, хувийн компаниудтай уулзсан. Нийтийн тээврээр явж байна, зогсоолуудаар нь ч явж байна.

Нийт 700-аас доошгүй автобус хэрэгтэй. Ер нь бол 800 автобус авах зорилт бий. Ингэснээр парк шинэчлэлээ 100 хувь хийх боломжтой болно” гэв.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …