Иргэдийнхээ үгийг дамжуулж байгаа юм

Төрийн эрх барих дээд байгууллагын дарга Г.Занданшатар хоёргүй утгаар хэлжээ. Тэрбээр, Монгол банк, Төрийн банк, Хөгжлийн банканд байршсан, Банк бус санхүүгийн байгууллагын эзэн дарга нарт, эсвэл банк бусын ажлаа хий, эс бөгөөс албаны банкны ажлаа хий, нэгийг нь л хий гэж өгөөмрөөр сануулжээ.

Ингэж сануулаад удаж байгаа. Ерөнхий сайд эхлээд хэлсэн байх. Төрийн бодлогын банкуудад сэнтий сандаалчихаад, мэдээлэлд ойрын утгаар шавчихаад, иргэдэд үнэтэй зээл хүүлж суух бол, угаасаа ёс зүйтэй, иргэншиж, хөгжсөн оронд бол огтоос зөвшөөрөмгүй.

Тийм орнуудад ингэж хоёрдмол алба хаших хэнээтэн ч үгүй юм л даа. Тиймээс банк бусын эзэн атлаа төрийн эрх мэдэл бүхий банкинд суугсад шалавхан нэг ажлаа хийж, нийгэмд зөв үлгэрийг нэн даруй үзүүлэх хэрэгтэй байна.

Банк бусын эзэд гэснээс өчигдөр АТГ мэдээлэл хийлээ. Тэр мэдээлэл дотор Төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан байсан, шалгагдаж байгаа нөхдүүд банк бусаар мөнгөө угаасан, хөрвүүлсэн гэсэн мэдээллийг чих дэлдийлгэн хэлж байна лээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Эх сурвалж: Амлалт.мн

Санал болгох мэдээ

Ц.Гарамжавыг баривчилсан нь Б.Хурц, С.Баярцогт нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шүүхэд хандаад байгаа үйл явдалтай давхцаж буй нь анхаарал татаж байна

УИХ-ын гишүүн асан, “Монполимет Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 27-28-ныг шилжих …