Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” алтан медаль хүртлээ

“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ спорт брейкингийн тэмцээнээр өндөрлөлөө. Монголын спорт брейк бүжгийн холбоо, UNC хамтран хоёр дахь удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт 40 гаруй тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа.

Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” буюу Ганбалтын Ган-Өлзий өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, финалд 2022 оны аварга “DUK” Чулуунбаатарын Дөлгөөнийг ялж аваргаллаа.

Энэ төрөлд хүрэл медалийг анх удаагаа энэхүү тэмцээнд оролцож буй “Шейк” Рэнцэндоржийн Чанарав хүртсэн байна.

 Харин ХИП ХОП төрөлд өнгөрсөн оны аварга TULGAA буюу Ганзоригийн Мөнхтулга хошой аварга боллоо.

Түүнтэй финалд өрсөлдсөн “BUYNAA” Жаргалсайханы Буянравжих мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг анхны улсын аваргадаа оролцсон HOPNPOP Ганбаатарын Чингүүн хүртлээ.

Түүнчлэн тэмцээний электро төрөлд анх удаагаа оролцсон “KEN” түрүүлж, “МАНГАС” Очирбатын Мөнхзаяа мөнгө, Батбуянгийн Мишээл хүрэл медаль хүртлээ.

 Олимпын наадмын хөтөлбөрт багтсан брейкингийн төрөлд түрүүлсэн “HATIRAA” нь брейк бүжиг олимпын албан ёсны хөтөлбөрт багтсанаас хойш энэхүү төрлөөр эрчимтэй хичээллэж байгаа гэнэ.

Манай спорт брейкингийн төрлийн тамирчид өнгөрсөн жилээс ДАШТ-д өрсөлдөж эхлээд байгаа юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …