Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.


2023 оны 01-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 22-27 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 17-19 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 24-26 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. 18-20 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …