ОУХМ Т.Баярцэцэг “UNC-2023” анхдугаар тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсад хөгжиж байгаа спортын шинэ төрөл “Laser-run” буюу лазер буудлага, гүйлтийн улсын аварга шалгаруулах анхдугаар “UNC-2023” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас гурван тамирчин оролцож, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

 Эмэгтэйчүүдийн элит ангилалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Баярцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн элит ангилалд ОБЕГ-ын газрын  харьяа Үндэсний аврах бригадын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат хүрэл медалийн эзэн болсон бол НОБГ-ын Аврах ангийн аврагч, дэд ахлагч О.Ангараг IV байрт шалгарав.

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 24 тамирчин оролцож, насанд хүрэгчид болон элит ангилалд өрсөлдөж, аваргаа тодруулсан байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.