А.Мөнхжаргал:Хоёр байршилд зам өргөтгөж, дөрвөн байршилд шинээр байгуулна

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг зохицуулагч А.Мөнхжаргал танилцууллаа. Тус төсөл 2022-2026 он хүртэл хэрэгжих бөгөөд гурван хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээрт, Иж бүрэн гудамж, зам байгуулах ажлын хүрээнд зургаан байршилд гудамж замын ажлууд хийнэ.

Ингэхдээ хоёр байршилд замыг өргөтгөн, шинэчлэн засварлах бол дөрвөн байршилд шинээр зам байгуулах юм.

Мөн Тээврийн ухаалаг системийн хүрээнд замын хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, замын хөдөлгөөний гэрлэн дохионы системийн шинэчлэл хийнэ.

 Ухаалаг авто зогсоолын системийн хүрээнд авто зогсоолын судалгаа хийх, стратеги болон менежментийн төлөвлөгөө болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах, Авто зогсоолын менежментийн системийн программ хангамжийг хөгжүүлэх, системийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, суурилуулалт хийх юм.

Хоёрдугаарт, Нийтийн тээврийн системийн хүрээнд Автобусны эгнээ болон нийтийн тээврийн зогсоол тохижилт, Эрэлтэд суурилсан нийтийн тээврийн төлөвлөлтийг хийх аж.        

Гуравдугаарт, Зам, тээврийн стратегийн судалгааны хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой зам, тээврийн урт болон дунд хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулах, Зам, тээврийн ослын мэдээллийн платформ нэвтрүүлэх юм.

Мөн төслийн авто замуудын трассын сонголт, газар чөлөөлөлтийн асуудал тулгамдаад байгааг төслийн зохицуулагч А.Мөнхжаргал хэлж байв.

Төлөвлөлтийг таван жилээр хийж буй бөгөөд одоо байгаа 650 мянган машиныг таван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж төлөвлөжээ. Иргэдийн тоог ч мөн хоёр саяд хүрнэ гэж үзэж байгаа аж.

Хотын дарга хүн амын тоо 3 саяд хүрэхэд түгжрэлгүй байхаар төлөвлөлтийг хийх хэрэгтэйг хэлж байлаа. 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. zochin says

    Zam barih ch yahav uulzvaraa deegvvr dooguur shiid tegeed boloo enhii udaa

  2. Fabien says

    Сайн байцгаана уу, би өчигдөр ноён Фабиен АЛИСИО-оос 2%-ийн бага хүүтэй зээл авч, түүний ачаар бизнес эхлүүлж, өрөө төлж байгаадаа маш их баяртай байна ❤️🙏.
    Танд ч бас зээл хэрэгтэй бол холбогдоорой ❤️😌.

    Gmail: fabienalicio@gmail.com

Comments are closed.