Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.

2023 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 20-22 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 27-29 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 24-26 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Fabien says

    Сайн байцгаана уу, би өчигдөр ноён Фабиен АЛИСИО-оос 2%-ийн бага хүүтэй зээл авч, түүний ачаар бизнес эхлүүлж, өрөө төлж байгаадаа маш их баяртай байна ❤️🙏.
    Танд ч бас зээл хэрэгтэй бол холбогдоорой ❤️😌.

    Gmail: fabienalicio@gmail.com

Comments are closed.