Фото: “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр

Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр энэ сарын 21-ны өдөр эхэллээ.

“Мөнгөлөг шагшуурга 2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм.

Хар ус нуурын мөсний баяраар олон угсаатны баярын жагсаал, олон угсаатны соёлын үзүүлбэр, Монгол туургатны Мөсөн сурын харваа, Мөсөн шагайн харваа, Мөсний барилдаан, Морин чарганы үйлчилгээ, Морь тэмээ унах, зураг авахуулах үйлчилгээ, Бүргэдийн үзүүлбэр, Тэшүүрийн үйлчилгээ, 4 дугуйт мотоциклийн үйлчилгээ зэрэг сонирхолтой үзвэр үйлчилгээнүүдийг үзэж сонирхох боломжтой.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.