Б.Жавхлан: Мэдээллийн алдаанаас болж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөн олгоно

Монгол улсын 2023 оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор санхүүжилтийг тусгасан.

Тэгвэл энэ сарын 16-ний өдрөөс эхэлж хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ E-Mongolia болон Ehalamj.mn системүүдээр шалгах боломжтой гэдгийг мэдэгдсэн.

Харамсалтай нь иргэдийн бүртгэл мэдээлэлтэй холбоотой алдаа гарснаас болж иргэдийг бухимдуулаад байна.

Энэхүү асуудлаар өнөөдөр /2023.01.17/ Засгийн газрын сайдууд мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Энэ алдааг богино хугацаанд засаж, Цагаан сараас өмнө иргэдийн дансанд хүүхдийн мөнгийг олгоно. Гол нь иргэд мэдээллийн сандаа үнэн зөв мэдээллээ оруулах ёстой.

 Иргэний өмнөөс төр дур мэдэн орлого болон хөрөнгө, шилжилтийг нь бүртгэх боломжгүй. Хоёр талаасаа идэвх чармайлт гаргаж, мэдээллийн баазаа шинэчлэх шаардлагатай байна.

Мэдээллийн зөрүүгүй иргэд өнөөдрөөс эхлээд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ аваад эхэлнэ. Харин нэгдүгээр сарын 20-ноос хоцорсон нь мэдээллээ шинэчилсний дараа тухай бүрдээ аваад явна.

Хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг мөн хугацаанд нь өгнө. Мөн цагаан сар болж байгаатай уялдуулан гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ ЗГ-ын зүгээс хангаж эхэлсэн.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …