Ц.Ганболд: Нийслэл сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Сайжруулсан  шахмал түлшний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн зүгээс түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг. Чанар, стандарт, үйлдвэрлэлийн технологийг  Эрчим хүчний яам, “Таван толгой түлш” ХХК хариуцаж байгаа.

Энэ жил 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Одоо 70 мянган тонн түлшний үлдэгдэлтэй байгаа. Тээврийн 31 компанийн 310 тээврийн хэрэгслээр түлшийг түгээж байна. Мөн борлуулалтын 650 цэг байнга түлштэй байгаа” гэв.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …