ГССҮТ-ийн хамт олон хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн орц, гарцыг өргөтгөн шинэчиллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орчны тохижилтыг сайжруулах, үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн орц, гарцыг өргөтгөн шинэчиллээ.

Үйлчлүүлэгч хүлээн авах хэсгийн орц, гарцыг өргөтгөснөөр гадаад болон дотоод орчны орон зай чөлөөтэй болж бүртгэлийн хэсэг, хүлээлгийн танхимын зохион байгуулалт сайжирсан байна.

Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчдэд зориулж ханын бариул, уланд зуурагч, халуун хөшиг зэргийг байрлуулан байгалийн гэрэлтүүлэг, агаар сэлгэлт нэмэгдлээ.

Мөн яаралтай тусламжийн 103, 105 болон тусгай тээврийн хэрэгслийн зогсоол гаргаж, үйлчлүүлэгчийг түргэн шуурхай зөөвөрлөх боломжийг бүрдүүлсэн байна.

Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь 2019 онд 125.688, 2020 онд 114.168, 2021 онд 111.940, 2022 онд 153.365 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн судалгаа бий.   

Үйлчлүүлэгчийн тоо өссөнд дүйцүүлж 2022 онд тус тасагт рентген аппарат шинээр суурилуулсан бөгөөд Хүүхдийн үзлэгийн өрөө, ЭХО үзлэгийн өрөөг нэмж байгуулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …