Жүдо:Э.Батжаргал алт, Ч.Сугархүү мөнгөн медаль хүртлээ

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн жүдо, самбо бөхийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, жүдо бөхийн 100 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү мөнгө, самбо бөхийн  98 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү, ахлагч Ж.Отгонсайхан нар хүрэл медалийн эзэд боллоо.

Тус тэмцээнд 12 багийн 100 гаруй тамирчин оролцож, төрөл, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …