Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейг шинэчлэн дэглэж байна

Музейн тухай хуулийн дагуу Монголын Үндэсний музей нь улс, орон нутгийн музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалт тогтмол зохион байгуулахаас гадна орон нутгийн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилладаг.

2022 оны 12 дугаар сарын 25-31-ний өдөр Монголын Үндэсний музейн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей /Хувьсгалын музей/-н үзүүллэг дэглэлтийг шинэчлэн дэглэх ажлыг хийж байна.

Ажлын хэсэгт Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Бүрэнтөгс, Ж.Наранчимэг, Д.Нямсүрэн, Т.Түвшинжаргал болон мужаан Ж.Од, Б.Баттулга нар ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд тус музейн үзэл баримтлалыг сайжруулан боловсруулах, үзүүллэг дэглэлтийг шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, шилэн хоргыг шинэчлэх аж. Музейн шинэчлэн дэглэх үйл ажиллагаанд Монгол Улсын Соёлын яам, ᠎Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын …